• Share : 5
  • Уншсан : 3896
  • 3 сарын 24

 

Үнэт цаасны арилжаанд оролцохын тулд 4 энгийн алхмыг хийх хэрэгтэй байдаг. Эхний алхам болох брокер, өөрөөр хэлбэл Үнэт цаасны компаниа сонгон данс нээлгэхээс эхлүүлэн танд тайлбарлаж өгье. 

  • Үнэт цаасны компанид данс нээлгэх

Үнэт цаасны компанид данс нээлгэхээсээ өмнө та данстай эсэхээ шалгах боломжтой. Данстай эсэхээ шалгуулахдаа “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр иргэний үнэмлэхтэйгээ очин шүүлгэх, www.schcd.mn интернет хаягаар шалгуулах эсхүл 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулж болно.

Харин Үнэт цаасны компаниа сонгохдоо хялбар, түргэн шуурхай үйлчилгээ, компанийн нэр хүнд, байршлын давуу тал зэргийг харгалзан үзэхээс гадна үйлчилгээний хураамж, арилжаанд ногдуулах шимтгэлийг нь судлах зүйтэй. ҮЦК-ийн байршил, холбоо барих мэдээллийг дараах эх сурвалжуудаас мэдэх боломжтой. Үүнд:

  • Санхүүгийн зохицуулах хороо - frc.gov.mn;
  • “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК - schcd.mn;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК - mse.mn
  • “Монголын үнэт цаасны бирж” ХК - msx.mn
  • “Арилжааны төлбөр тооцоо” ХХК - mscc.mn цахим хуудаснуудаас харах боломжтой.

Дансаа нээлгэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • Данс нээлгэх хураамж /ихэвчлэн 4000-5000 төгрөг байдаг/
  1. Үнэт цаасаа сонгох: 

Үнэт цаасаа сонгохдоо дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

1-т. Хөрөнгө оруулалтын хэмжээгээ тодорхойлох

2-т. Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

3-т. Хувьцаагаа судлах, мэдлэг мэдээллээ тэлэх

  • Мөнгөө байршуулах: 

Хэрэв хөрөнгө оруулагч анхдагч зах зээлийн арилжаанд оролцох гэж байгаа тохиолдолд үнэт цаас авах төлбөр болон брокерийн шимтгэлийг Арилжааны төлбөр тооцооны төв дэх өөрийн дансанд харин хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож байгаа тохиолдолд клирингийн банкин дахь үнэт цаасны төлбөр тооцооны дундын дансанд урьдчилан байршуулна.

  1. Захиалга өгөх: 

Мөнгөө байршуулсны дараагаар үнэт цаас худалдан авах захиалга өгөх бөгөөд ҮЦК-аас хамааран өөрийн биеэр, интернет болон утсаар гэсэн 3 төрлөөр захиалга өгөх боломжтой. 

Холбоотой зөвлөгөө

Хөрөнгө оруулахХөрөнгө оруулах
ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?

3 сарын 24