• Share : 12
  • Уншсан : 2321
  • 11 сарын 28

Таны эрх, үүрэг

Санхүүгийн байгууллагуудтай харьцахад та тодорхой эрх, үүрэгтэй байна. Иймд та өөрийн эрх, үүргийг ойлгож, эрх зөрчигдсөн үед эрхээ хамгаалах, өөрийн үүргийг ухамсартайгаар гүйцэтгэх нь зүйтэй.

Таны эрх

Та дараах эрхтэй. Үүнд:

  • Санхүүгийн байгууллагаас танд санал болгож буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв, тодорхой, цаг үеэ олсон мэдээллийг авах;
  • Таны удалдан авсан санхүүгийн бүтээгдэхүүнд шинээр үйлчилгээний хүү, шимтгэл, суутгал нэмэгдэх, үйлчилгээний хураамжид өөрчлөлт орох тохиолдолд урьдчилсан мэдэх;
  • Санхүүгийн байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, төлөөлөгчид таныг айлган сүрдүүлж, заналхийлж эсвэл доромжлох ёсгүй;
  • Өөрийн дансны гүйлгээ болон  эзэмшдэг хөрөнгө оруулалтын аливаа бүтээгдэхүүний гүйцэтгэлийн талаарх мэдээлэлийг холбогдох байгууллагаас тогтмол (сараар, эсвэл жилээр) авах;
  • Бусдад тухайн мэдээллийг дамжуулж болохыг та тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд санхүүгийн байгууллагад өгсөн мэдээллийнхээ нууцлалыг хадгалуулах;
  • Санхүүгийн байгууллагын ажилтны харьцаанд сэтгэл дундуур байгаа бол гомдол гаргах; 

Гомдол хэрхэн гаргах тухай мэдээллийг эндээс [Хэрэв та гомдолтой байвал яах вэ?] үзнэ үү.

  • Аливаа санхүүгийн байгууллага тантай байгуулсан гэрээний зүйл заалтаа зөрчсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах;

Хэрэв санхүүгийн асуудалтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байвал энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зүйтэй.

Таны үүрэг

Та дараах үүрэгтэй. Үүнд:

  • Аливаа гэрээний бүх зүйл заалт, нөхцөлийг анхааралтай унших. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал лавлаж асуух. Бүх зүйл заалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л гэрээнд гарын үсэг зурах;
  • Санхүүгийн байгууллагад аливаа худал хуурмаг, төөрөгдөлд оруулах, эсвэл дутуу мэдээлэл өгөхгүй байх;
  • Зээл авснаас хойш таны санхүүгийн нөхцөл байдал муудсан бол энэ тухай зээлдүүлэгчид нэн даруй мэдэгдэх; (хэдийгээр та зээлийн хуваарьт төлбөрөө төлж чадна гэж бодож байгаа ч)

Өр зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөхөд хүндрэлтэй байгаа тохиолдолд юу хийх тухай зөвлөмжийг эндээс [Өөрийн өрийг хянах нь] үзнэ үү.

  • Хэрэв даатгалын гэрээгээр даатгуулсан аливаа эрсдэлийн улмаас танд хохирол учирсан бол нэн даруй даатгалын компанидаа мэдэгдэх нь зүйтэй. Түүнчлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу (тухайлбал, хулгайн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, машины ослын тухай замын цагдаагийн байгууллагад, гал гарсан тухай гал унтраах ангид) нэн даруй мэдэгдээрэй. Даатгалын нэхэмжлэл гаргах, цагдаагийн, замын цагдаагийн болон гал унтраах ангид мэдээлэхдээ ямагт үнэнийг хэлэх. Ийм тохиолдолд юу хийх тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Даатгал хэсгийн “Нэхэмжлэл гаргах нь”] үзнэ үү.
  • Банкны картуудаа найдвартай газар хадгалах, хулгай, дээрэм, эсвэл гэмтээхээс урьдчилан сэргийлэх;
  • Хувийн мэдээллээ найдвартай газар хадгалах. Цаашид хэрэг болохгүй нууц баримт бичгийг устгах, эсвэл шатаах;
  • Таны мөнгийг өөр хүн авах эрсдэлээс хамгаалж өөрийн нууц PIN кодыг өөр хүнд хэлэхгүй байх;
  • Хэрэв хэн нэгэн хүн таны нууц PIN кодыг мэдсэн гэж бодож байвал нэн даруй нууц үгээ солих;
  • Хэрэв банкны картаа алдсан бол нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэж, тухайн картыг хаалгах буюу картыг өөр хүн ашиглахаас урьчилан сэргийлэх. Хулгайд алдсан, алга болсон картын талаар мэдээлэх утасны дугаарыг бичиж тэмдэглэж авах (ихэвчлэн таны картны ард талд байдаг);
Хэрэв та нэр, хаяг, утасны дугаараа сольсон бол энэ тухайгаа харилцагч санхүүгийн байгууллагадаа мэдэгдэх. 

Та гомдолтой байвал яах вэ?

Санхүүгийн байгууллагын (жишээ нь, банк, даатгалын компани) үйл ажиллагаа болон ажилтнуудын харьцааны талаар та сэтгэл дундуур байгаа бол тухайн санхүүгийн байгууллагад гомдол гаргаж болно. Хэрэв та гомдол гаргах гэж байгаа бол гомдолд дараах зүйлсийг тусгавал зохино. Үүнд:
  • Таны нэр, хаяг;
  • Та ямар учраас шударга бус хандлаа гэж үзэж байгаа тухай тайлбар;
  • Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн санхүүгийн байгууллагаас хүсэж байгаа арга хэмжээ;
  • Гарын үсэг.

 

Аливаа санхүүгийн байгууллага тантай байгуулсан гэрээний зүйл заалтаа зөрчсөн бол тухайн санхүүгийн байгууллагын талаар та шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Хэрэв санхүүгийн асуудалтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байвал энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зүйтэй. 

Санхүүгийн луйвар залилан, “scam” буюу хуурамч сайтаас өөрийгөө хамгаалах

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол заримыг илрүүлэхэд хэцүү байдаг.

Санхүүгийн залилан, луйврын хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог. Дараах зөвлөмж нь таныг болон таны гэр бүлийг луйварчид, хууран мэхлэгчдийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, зайлсхийхэд тусална.

Карт, нууц үг, нууц (PIN) кодоо найдвартай хадгалах

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, нууц (PIN) код сонгох. Жишээ нь, “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар өдрийг ашиглахгүй байх. Данс тус бүрт өөр, өөр нууц үг ашиглах. Нууц үгээ тогтмол солих.

 

Хэн нэгэнд нууц үг, нууц (PIN) кодоо огт өгч болохгүй.

 

ЖИШЭЭ

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

 

Нууц үг, нууц (PIN) кодоо бичиж хадгалж болохгүй.

Таны картын бүх мэдээллийг хуулж аваад хуурамч карт хийхэд ашиглаж болох учраас картаараа төлбөр төлж байхдаа хараанаасаа бүү салгаарай.

Картаараа худалдаа хийх эсвэл ATM-ээс мөнгө авах үедээ нууц үг, PIN коодоо оруулахдаа хэн нэгэнд харуулж, хуулах боломж олголгүйгээр аль болох нууж оруулах хэрэгтэй.

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн бол

Хэрэв хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн байх гэж бодвол та тэр даруй ПИН кодоо өөрчлөөрэй.

Хэрэв та банкны карт эсвэл зээлийн эрхтэй кредит картаа алдвал

Хэрэв та аль нэг төрлийн картаа алдсан бол нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэж, тухайн картыг хүчингүй болгуулах буюу картыг өөр хүн ашиглахаас урьчилан сэргийлэх хэрэгтэй. Хулгайд алдсан, эсвэл алга болсон картын талаар мэдээлэх утасны дугаарыг бичиж тэмдэглэж авах (ихэвчлэн таны картны ард талд байдаг) нь зүйтэй.

Компьютерээ хамгаалагдсан эсэхийг шалгах

Вирус болон “spyware”-г олж илрүүлэн устгахын тулд эдгээрээс хамгаалах програм (жишээ нь, “anti-virus” ба “anti-spyware”) болон “firewall” хамгааллыг байнга шинэчлэх буюу “update” хийх хэрэгтэй.

 

Хялбар таахааргүй нууц үг сонгон ашиглах замаар компьютерээ хамгаалах хэрэгтэй. Таныг ашиглаагүй үед компьютерын дэлгэц цоожлогдож, нууц үг шаардахаар тохируулга хийгээрэй. Үсэг, тоо хольж ашигласан таахад хэцүү нууц үгийг хэрэглээрэй.

 

Тогтмол ашигладаг цахим хуудас, жишээ нь, таны харилцагч банкны болон тогтмол худалдан авалт хийдэг дэлгүүрийн цахим хуудсыг “bookmark” хийн хадгалж, тэдгээрийн нэрийг шууд бичих, эсвэл хадгалсан линкүүдийг шууд ашиглаж байгаарай. Хэдийгээр жинхэнэ мэт санагдавч хуурамч сайт байж болзошгүй учраас цахилгаан шуудангаар танд илгээсэн цахим хуудас руу битгий хандаарай. 

 

Өөрийнхөө онлайн ашигладаг нууц үгийг өөр хэнд ч хэлж болохгүй. Банкууд нууц үгийг бүтнээр нь асуудаггүй, ихэвчлэн таны нууц үгээс үсэг сонгож асуудаг. Хэрэв хэн нэгэн танруу утасдаж таны нууц үгийг бүтнээр нь асуувал энэ нь хуурамч этгээд байж болох тул хэлж болохгүй. Банкны ажилтан хэзээ ч танруу утасдаж таны нууц код, эсвэл CVV кодыг (картын ард байрлах 3 оронтой код) асуухгүй.

 

Онлайн худалдан авалтыг нийтээр ашигладаг компьютер ашиглан хийж хэрхэвч болохгүй. Ийм компьютерүүд вирус, эсвэл “spyware”-тай байх нь элбэг.

 

САНАМЖ

Жинхэнэ эсэхийг нь баталгаатай мэдээгүй л бол тухайн цахим хуудсанд хувь хүний мэдээлэл, кредит карт, онлайн дансны мэдээллээ хэрхэвч оруулж болохгүй.

Банкны данс, кредит картныхаа мэдээллийг цахим шуудангаар явуулж огт болохгүй.

 

АТМ-тэйгээ сайн танилцах

Өөрийн тогтмол ашигладаг ATM-үүдээ сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр хулгайч таны карт болон хувь хүний мэдээллийг хулгайлах төхөөрөмжийг ATM-д суурилуулсан байвал машинд гарсан өөрчлөлтийг та анзаарч чадна. Сэрэмжлүүлэг санамж байршуулсан ATM-ийг битгий ашиглаарай. Тэд гадны хуурамч этгээдийн дайралтанд өртсөн байж болзошгүй.

 

Хэрэв АТМ таны картыг “залгиад” эргэж гаргаж ирэхгүй бол,  эсвэл, та картаа алга болгосон бол бусад хүн таны картыг ашиглахаас сэргийлж харилцагч банкиндаа тэр даруй мэдэгдэх хэрэгтэй. Хулгайлагдсан болон алга болгосон картын талаар банкиндаа мэдэгдэхийн тулд та картын ард бичигдсэн утасны дугаарыг тэмдэглэж хадгалах нь зүйтэй.

 

ATM-ыг хэрхэн ашиглах болон мөнгөө хэрхэн найдвартай хадгалах тухай зөвлөмжийг эндээс [ATM-ыг хэрхэн ашиглах нь] уншина уу.

 

Онлайн худалдан авалт хийхдээ болгоомжтой байх

Ямар нэг зүйл онлайнаар худалдан авч байгаа бол тухайн цахим хуудас аюулгүй, найдвартай эсэхийг шалгаарай. Зөвхөн https:// гэж эхэлсэн цахим хуудсанд л картынхаа мэдээллийг оруулж болно. http:// гэж эхэлсэн цахим хаяг найдваргүйд тооцогддог.  “secure” буюу аюулгүй, найдвартай цахим хаяг болохыг “s” тодорхойлох учраас заавал https:// байх ёстойг санах хэрэгтэй. Түүнчлэн найдвартай, аюулгүй цахим хаягийн өмнө цоожны зураг байх ёстой.

 

Хэрхэн найдвартай онлайн худалдан авалт хийх тухай илүү дэлгэрэнгүй зөвлөмж, санамжийг эндээс [Oнлайн худалдаа хийх] уншина уу.

 

Хувийн мэдээллээ найдвартай хадгалах

Хэрэв та хувийн дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан баримт бичгийг устгах гэж байгаа бол (жишээ нь, кредит картын мэдээлэл бүхий баримт) хогийн саванд хийхээсээ өмнө шатаах, эсвэл баримт бичиг устгадаг машинаар жижиглэн устгах хэрэгтэй.  

 

Танд хэрэгтэй бүх баримт бичгийг найдвартай газарт хадгалаарай.

 

Дебит болон зээлийн эрхтэй кредит картуудаа найдвартай газарт хадгалаарай.

 

Банкны хуулгаа шалгах

Танд илгээсэн банкны хуулга, кредит картын гүйлгээний тайлан тус бүрийг сайн шалгаж, таны хийсэн, гүйлгээ, орлого зарлага мөн эсэхийг хянаарай. Үүнийг шалгахын тулд та өөрөө орлого, зарлагаа тооцож тэмдэглэл хөтөлдөг байх нь зүйтэй.  Тухайн банкны хуулга алдаатай мэт санагдах, эсвэл банкны зарим суутгал шимтгэлийг ойлгохгүй байгаа бол нэн даруй харилцагч банкиндаа хандаж, тодруулаарай.

 

Хуулга алдаатай бол банк тухайн алдааг гаргасан гэсэн үг. Гэвч заримдаа луйвар, залилангийн үйл ажиллагааны улмаас ийм зүйл тохиолдох нь бий. Иймд банкны хуулга, кредит картын гүйлгээний тайлангаа хойшлуулалгүй шалгаж байх нь чухал. Хэрэв та өөрийгөө луйвар, залилангийн хохирогч болсон гэж үзэж байвал харилцагч банкиндаа нэн даруй мэдэгдсэнээр банк таныг нэмж мөнгө алдахаас сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авахад тусална.

Хилийн чанадад байгаа хэн нэгэнд мөнгө шилжүүлэх

Хэрэв та хилийн чанадад байгаа хэн нэгэнд мөнгө шилжүүлбэл тухайн хүнд мөнгө шилжүүлсэн тухайгаа даруй мэдэгдээрэй. Мөнгө хүлээн авсан тухайгаа баталгаажуулж мэдэгдэхийг түүнээс хүсээрэй. Таны шилжүүлсэн мөнгө 7 хоногийн дотор хүлээн авагчид очоогүй бол энэ тухай банкны, эсвэл мөнгө шилжүүлэх үйлчилгээний ажилтанд утасдаж мэдэгдэнэ үү.

 

Хилийн чанад руу мөнгө найдвартай шилжүүлэх тухай зөвлөгөөг эндээс [Монголд байгаа гэр бүл эсвэл найз нөхөддөө гадаадаас мөнгө илгээх рүү орох линк] үзнэ үү.

Нийтлэг залилан, луйвар

Нийтлэг луйврын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Луйврыг  хэрхэн олж мэдэх тухай зарим зөвлөмжийг эндээс  үзнэ үү.

 

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бараг л худал гэсэн үг!

 

Хэрэв та луйвар залилангийн хохирогч болсон бол юу хийх вэ?

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

 

ХЭРЭВ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

Хэрэв та санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газар мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийнхөө хохирлыг бүрэн, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

Зарим нийтлэг санхүүгийн луйвар

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол зарим нь жинхэнэ санал мэт санагдаг тул олж танихад хэцүү байдаг.

 

Санхүүгийн луйвар, залилангийн олз, хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог. Таны мөнгийг хулгайлахдаа залилан мэхлэгчдийн ашигладаг нийтлэг луйврын аргуудын талаар ойлголттой байх нь таныг хохирогч болохоос зайлсхийхэд тусална.

 

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн таних тухай зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн олж таних вэ?] үзнэ үү.

 

ЗӨВЛӨМЖ

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, код сонгох. Жишээ нь “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар өдрийг огт ашиглахгүй байх.

Хэн нэгэнд нууц үг эсвэл нууц кодоо огт өгч болохгүй.

Нууц үг, нууц кодоо бичиж хадгалж огт болохгүй.

Банкууд таны хувийн мэдээлэл, нууц үг, нууц кодыг утсаар буюу цахим шуудангаар огт асуудаггүй. Асуусан ч таны нууц үгээс үсэг сонгож (жишээ нь, эхний ба дөрөв дэх үсэг гэх мэт) асуудаг.

 

Луйврын пирамид сүлжээ ба гинжин захиа

Луйврын пирамид сүлжээнд, пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах замаар мөнгө олдог. Тухайн сүлжээнд сүүлд нэгдсэн хүмүүсийн төлсөн хураамж болон бусад төлбөрийг тэд халаасладаг. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ гишүүн өөрийнхөө мөнгийг эргүүлэн олж авах цорын ганц арга зам бол бусад хүмүүсийг тус сүлжээнд гишүүний хураамж төлж нэгдэхийг ятгах арга байдаг.

 

Гинжин захиа (эсвэл цахим шуудан) нь тухайн захианд дурдагдсан хүн бүрт мөнгө илгээхийг танаас хүснэ. Улмаар та тэр жагсаалтад өөрийнхөө нэрийг нэмж бичээд захиаг цааш нь аль болох олон хүнд илгээнэ. Захидалд хэрэв та зааврыг дагавал богино хугацаанд их мөнгөтэй болно гэж бичсэн байдаг. Гэвч бодит байдалд та өөрөө мөнгө төлөөд зогсохгүй, эргүүлээд маш бага мөнгө авна, эсвэл огт мөнгө авч чадахгүй ч байж магадгүй.

 

Луйврын пирамид сүлжээ ба гинжин захиаг хэрхэн олж таних ба та үүнд яагаад оролцох ёсгүй тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ уу.

 

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү санагдаж байвал ийм сүлжээнд битгий нэгдээрэй. Учир нь ийм сүлжээ гол төлөв алдагдлаар төгсдөг.

 

“Phishing” (фишинг) буюу цахим халдлага

“Phishing” (фишинг) буюу цахим халдлага нь таны банкны дансны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллийг олж авахын тулд цахим шууданд хариулахыг хэн нэгэн ятган оролдохыг хэлнэ.

 

Нийтлэг ашигладаг арга нь төрийн гэх мэт байгууллага, компани, эсвэл таны харилцагч банкнаас тантай холбогдож буй мэт дүр эсгэж, танруу хуурамч цахим шуудан явуулдаг. Тухайн цахим шууданд цахим хуудас руу орж дансны мэдээллээ оруулан нэвтрэхийг хүссэн байна. Тухайн цахим хуудас нь яг л таны харилцагч банк, эсвэл бусад байгууллагын цахим хуудас шиг харагдах бөгөөд үнэндээ энэ нь таны мэдээллийг олж аван, таны банкны данснаас мөнгө авах зорилготой гэмт хэрэгтнүүдийн бүтээсэн хуурамч цахим хуудас байдаг.

 

Луйварчдын ашигладаг өөр нэг арга бол танруу утасдаж таны картанд асуудал гарсан учраас картаа банк, эсвэл зээлийн эрхтэй кредит карт олгосон газартаа буцааж өгөх хэрэгтэй байна гэж мэдэгддэг явдал юм. Таны харилцагч банк, эсвэл цагдаагийн газраас танруу утасдаж хэн нэгэн танай гэрт очиж таны картыг авна гэж ОГТ хэлэхгүй. Иймд таны картыг авахаар ирсэн ямар ч хүнд картаа өгч болохгүй. Хэрэв танруу хэн нэгэн утасдаж ийм зүйл ярьвал утсаа шууд таслаарай.

 

Та өөрийн үйлчлүүлдэг банкныхаа онлайн үйлчилгээнд (хэрэв тухайн банк ийм үйлчилгээ үзүүлдэг бол) бүртгүүлэх талаар бодож үзээрэй. Ингэснээр та өөрийн дансны орлого, зарлагыг тогтмол хянаж, буруу хийгдсэн гүйлгээг цаг алдалгүй хурдан мэдэж, арга хэмжээ авах боломжтой болно.

 

Таны данснаас аливаа сэжигтэй гүйлгээ хийгдсэн болохыг ажиглавал нэн даруй харилцагч банкиндаа хэлэх хэрэгтэй.

 

“Phishing” (фишинг) буюу цахим халдлагын луйврыг хэрхэн олж таних тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [“Phishing” (фишинг) буюу цахим халдлагын луйвар] үзнэ үү.

 

Төлбөртэй тусгай дугаар

Ялагчид гайхалтай шагнал амласан уралдаанд оролцохыг уриалсан сурталчилгаа, эсвэл мессеж танд ирж болох юм. Луйварчид руу хариу мессеж илгээхэд тэд их өндөр шимтгэл авдаг учраас ийм мессежинд битгий хариулаарай.

 

Та мөнгөн шагнал хүртлээ гэсэн мессеж танд ирж магадгүй. Тухайн шагналыг авах хүсэлт гаргахын тулд та төлбөртэй тусгай дугаар руу утасдах хэрэгтэй болно. Тухайн дугаар руу утасдсаны дараа автомат хариулагчийн маш урт яриаг сонсох хэрэгтэй болно. Энэ нь өндөр төлбөртэй бөгөөд улмаар шагнал огт байхгүйг та мэдээд л өнгөрөх байх. Иймээс сурталчилгаанд итгэж тэдэнд хариу утасдах хэрэггүй.

 

Аливаа судалгаа хийж нягтлалгүйгээр танд гэнэт ирсэн мессеж, эсвэл утасны ярианд хариулж болохгүй.

 

“Skimming” буюу мэдээлэл хулгайлах

“Skimming” гэдэг нь таны банкны картын мэдээллийг хэн нэгэн хулгайлах гэсэн үг. Баримтын фото зургийг авах, эсвэл нэмэлт бичил төхөөрөмж ашиглан таны картыг унших, төлбөрийн картын дугаарыг авах гэх мэтээр таны картын мэдээллийг хулгайлж болно. Хэрэв та зоогийн газар, баар цэнгээний газар, шатахуун түгээх станцад худалдаа хийж байгаа бол картаасаа хараагаа салгаж болохгүй.

 

Луйварчид ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжид таны картын соронзон тууз дээрх мэдээллийг унших нэмэлт бичил төхөөрөмж суурилуулсан байж болно. Таныг PIN кодоо оруулахад фото зургийг нь авах нууц камер байрлуулсан ч байж болно. Хэрэв гадны нэмэлт төхөөрөмжтэй мэт санагдвал тухайн ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжийг бүү ашиглаарай. Хажууд чинь хүн байхгүй ч гэсэн PIN кодоо оруулахдаа ямагт нууцлах хэрэгтэй.

 

ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжид сэжигтэй төхөөрөмж байгааг ажиглавал нэн даруй цагдаа болон банкинд мэдэгдэнэ үү. Түүнчлэн бэлэн мөнгөний машинаас таны авах бэлэн мөнгө гарч ирээгүй бол банк болон цагдаад хандаарай. Хулгайч тухайн бэлэн мөнгийг замаас нь саатуулах төхөөрөмжийг машинд суурилуулсан байж магадгүй бөгөөд ийм төхөөрөмжүүд хулгайч эргэн ирж тухайн мөнгийг авах хүртэл бэлэн мөнгийг саатуулан хадгалж байдаг ажээ.

 

Банкны болон кредит картын дансаа тогтмол шалгаж, ямар нэг алдаа, эсвэл таны данснаас сэжигтэй гүйлгээ хийгдсэнийг анзаарвал нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэнэ үү.

 

Урьдчилгаа төлбөрийн луйвар

Тантай өөрийн өв хөрөнгө, мөнгөө хуваалцахыг хүсч байна гэсэн утга бүхий цахим шууданг та хэн нэгнээс хүлээн авч болно. Ийм цахим шууданг гол төлөв Африкийн орнуудын төр, Засгийн газрын сайд асан, эсвэл банкны ажилтан бичиж байна гэсэн байдаг. Жишээ нь, тухайн улс орноос мөнгөө гаргахын тулд их хэмжээний мөнгийг таны банкны дансанд шилжүүлж болох уу гэж асуудаг. Уг цахим шууданд энэ мөнгөний тодорхой хувь, эсвэл хураамжийг танд төлөхөөр амладаг.

Хэрэв та хариу бичвэл танаас банкны дэлгэрэнгүй мэдээллээ өгөх болон хуульчийн хөлсөнд төлөх мөнгө шилжүүлэхийг хүсдэг. Үнэндээ ийм мөнгө огт байхгүй бөгөөд хэрэв та тухайн хүнд мөнгө илгээвэл луйварчдад мөнгөө алдлаа гэсэн үг. 

 

Болзооны цахим хуудасны луйвар

Болзооны цахим хуудаснаас хэн нэгэн тантай холбогдож, эсвэл тан руу цахим шуудан илгээдэг. Түүндээ өөрийгөө өөр оронд амьдардаг, ямар романтик, энхрий зөөлөн, халамжтай хүн болохоо танилцуулна. Тэдэнтэй харьцаа тогтоож эхэлмэгц тэд мөнгө асууж эхэлнэ. Жишээ нь, өвчтэй хамаатнаа асрах, эсвэл тантай уулзахын тулд онгоцны билет авах гэх мэт. Үнэндээ тэд таны мөнгийг луйвардаж авахаас биш тантай ирж уулзахгүй.

 

Битгий хариу бич!

Таны хүлээж байгаагүй гэнэтийн цахим шууданд бүү хариул. Хэрэв та ийм цахим шууданд хариулбал энэ нь “phishing” (фишинг) цахим шуудан байж болох тул та луйварчдад өөрийнхөө цахим шуудангийн хаягийг идэвхтэй хаяг гэдгийг мэдүүлж, луйварчид таны дансны мэдээллийг өөр бусад луйварчин, хулгайчдад худалдах эрсдэлтэй.

 

Та өөрийн танилаас цахим шуудан хүлээн авахад тэднээс ирүүлдэг мессежээс өөр содон мессеж бичсэн, улмаар тухайн цахим шуудан хавсралттай, эсвэл цахим хуудасны линктэй байвал тухайн хавсралтыг нээж БОЛОХГҮЙ. Өөрөөр хэлбэл, тухайн линкийг дарж БОЛОХГҮЙ. Хариу бичихээсээ өмнө тан руу цахим шуудан илгээсэн гэгдэх тухайн хүнтэй ярьж лавлаарай. (Луйварчид тан руу цахим халдлага хийсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл, таны найзын цахим шуудангийн хаягт хууль бусаар нэвтэрч хавсралт, эсвэл линкийг вирустуулсан байж болох талтай. Энэ тохиолдолд хавсралт, эсвэл линкийг нээвэл таны компьютер вирусээр халдварлана гэсэн үг.)

 

Залилангийн цахим шууданд дурдсан утасны дугаар болон холбоо барих мэдээлэлд итгэж утасдаж болохгүй.

 

Сэжигтэй цахим шууданг шууд устгах нь хамгийн зөв.

 

Таны танихгүй, мэдэхгүй дугаараас залгасан дуудлага, эсвэл ирүүлсэн мессежид хариулахгүй байх нь зүйтэй. Ялангуяа мэдэхгүй утасны дугаарт маш анхааралтай хандаарай. Тухайн утасны дугаар нь төлбөртэй тусгай дугаар байж болох учраас хэрэв та ийм утас руу залгаж ярьвал маш өндөр төлбөр төлөх болно.

 

Хөрөнгө оруулалтын луйвар, залилан

Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн компанийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн тан руу ихэнхдээ утсаар холбогдож маш их ашиг, орлого авчрах хувьцаа худалдан авахыг санал болгож магадгүй. Үнэндээ ийм хувьцаа нь ямар ч үнэ цэнэгүй учраас хожим тухайн хувьцааг худалдах боломжгүй, эсвэл ийм хувьцаа огт байхгүй байдаг. 

 

Хөрөнгө оруулалтын луйвар буюу хуурамч саналыг хэрхэн олж таних тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

САНАМЖ

Санхүүд үнэгүй үдийн зоог гэсэн ойлголт байхгүй. Үнэмшихэд ч хэцүү сайхан сонсогдож буй хөрөнгө оруулалт таныг эцэстээ алдагдалд хүргэж болох тул маш болгоомжтой хандаарай.

 

Ажлын саналтай холбоотой “scam” буюу луйвар

Таны таньж мэдэхгүй хүн шинэ ажил санал болгож сургалтад суух, эсвэл материалын урьдчилсан хөлс төлөхийг хүсэх тохиолдол бий. Мөн өөр улс оронд байхгүй ажлыг байгаа мэтээр ярьж ажиллахыг санал болгоод виз, орон байрны асуудлыг зохицуулах хураамж төлөхийг хүсэж магадгүй.

 

Ажлын саналтай холбоотой өөр төрлийн луйвар нь богино хугацаанд мөнгө олох ажил байна гээд үүнд бүртгүүлж, урьдчилан бүтээгдэхүүн хүлээж авахын тулд мөнгө төлөхийг шаарддаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь ямар ч үнэ цэнэгүй, харин ч таны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өөр луйварчдад худалдах эрсдэлд хүргэнэ.   

 

Эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой луйвар

Хорт хавдар, үрчлээ гэх мэт зүйлийг эмчилж эдгээх гайхамшигтай эмчилгээний тухай танд цахим шуудан, эсвэл зар сурталчилгаа ирж магадгүй. Гэвч үнэндээ ид шидийн мэт гайхамшигтай эмчилгээ гэж байхгүй.

 

Түүнчлэн янз бүрийн эм, хүнсний нэмэлт болон тураах бүтээгдэхүүн танд сурталчилж санал болгоно. Гэвч эдгээр нь бодитой зүйл биш байх төдийгүй таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч магадгүй. Эсвэл та мөнгөө төлсөн ч танд ямар ч бүтээгдэхүүн ирэхгүй.

Эрүүл мэнд, эмчилгээ сувилгааны мэргэжилтнээс зөвлөгөө авалгүйгээр аливаа эм, бусад эмчилгээний материалыг худалдан авч болохгүй.

 

Худалдан авахаасаа өмнө бүтээгдэхүүн борлуулж буй компани хэр их нэр хүндтэй болохыг нягтлаарай.

 

Тасалбартай холбоотой луйвар

Зарим нэр хүндтэй спорт, урлаг соёлын арга хэмжээний тасалбарыг олоход хэцүү байдаг. Гэтэл танд ийм арга хэмжээний тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахыг санал болгосон цахим шуудан, эсвэл цахим хуудас байж болно. Хэрэв та ийм тасалбарыг худалдан авбал таны захиалсан тасалбар хэзээ ч ирэхгүй, эсвэл танд ирүүлсэн тасалбар хуурамч байх эрсдэлтэй.

 

Худалдан авахаасаа өмнө тасалбар борлуулж буй компани хэр нэр хүндтэй, найдвартай болохыг нягтлаарай.

 

Шагнал, сугалаа, уралдаанд хожлоо гэсэн луйвар

Сугалаа, уралдааны бооцоо, бусад төрлийн шагналын сангаас мөнгө хожлоо, шагналаа аваарай гэсэн утга бүхий цахим шуудан, захидал танд ирж магадгүй. Луйварчид ийм тохиолдолд өөр хэлбэрийн арга заль ашигладаг. Үүнд:

  • Шагнал авахын тулд шагналыг тан руу илгээх, эсвэл хуульчийн хөлс гэх мэт төлбөр төлөх мөнгө илгээхийг танаас хүсдэг. Гэвч ийм шагнал гэж байхгүй, харин ч та нэхэмжилсэн төлбөрийг нь төлбөл мөнгөө алдах болно.
  • Зарим нь таныг шагнал хожсон хүн мөн гэдгээ паспортоороо батлахыг хүсдэг. Хэрэв та паспортоо үзүүлбэл, луйварчид таны хувийн “identity” буюу мэдээллийг хулгайлна.
  • Таны шагналын мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байгаа тул банкны дансны мэдээллээ өгөхийг танаас хүснэ. Гэвч энэ мэдээллийг тэд дансыг чинь хоослоход ашиглана.
  • Шагнал хожсон учраас шагналаа авахын тулд тусгай дугаарт залгаж ярих хэрэгтэй гэж магадгүй. Гэвч таны дуудлага төлбөртэй тусгай дугаарт холбогдож их хугацаа, мөнгө алдана.

Хэрэв та оролцоогүй л бол аливаа сугалаа, уралдаанаас мөнгө хожих боломжгүй. Таныг сугалаа, уралдааны мөрийнд оролцоогүй байхад түүврээр сонгоно гэж байдаггүй.  Жинхэнэ сугалаа нь сугалаанд хожсон мөнгөө авахын тулд төлбөр төлөхийг танаас шаарддаггүй.

Хүлээгээгүй гэнэтийн хачирхалтай цахим шууданд хариу бичих хэрэггүй. Сэжигтэй цахим шуудангуудыг шууд устгаж байх нь зүйтэй.

САНАМЖ

Хурдан баяжих сонгодог арга зам гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

 

Гэрийн хаалга тогшиж ирсэн уригдаагүй зочдын луйвар

Хэрэв танихгүй хүн таны гэрийн хаалгыг тогшвол:

  • Тэднийг гэртээ оруулахаас болгоомжлох хэрэгтэй. Тэд хулгайч байж болох тул таныг өөр зүйл рүү харж байх хооронд таны үнэтэй цэнэтэй зүйлийг хулгайлна, эсвэл сайтар нүдэлж аваад таныг эзгүйд орж хулгайлна.
  • Танд хэрэгцээгүй, эсвэл мэдэхгүй зүйлээ худалдан авах шахалт дарамтад бүү автаарай.

Хэрэв танай гэрийн хаалгыг танихгүй хүн тогшвол тэдний таних тэмдэг, баримт бичгийг заавал шалгаж байгаарай. Таньж мэддэг, итгэдэг хүмүүс биш л бол өөр танихгүй хүмүүсийг гэртээ бүү оруул.

Худалдаачны санал болгосон зүйлийг сонирхож байвал та тухайн санал болон бизнесийн талаар тодруулж мэдэх нь зүйтэй.

Танд боломжийн санал тавьсан гэдгийг баталгаажуулахын тулд судалгаа хийж харьцуулах хэрэгтэй. Боломжийн үнийн санал авах зөвлөмжийг эндээс [Худалдан авалтынхаа зардлыг бууруулах нь] үзнэ үү.

Аюулаас сэргийлэх

Өмнө нь уулзаж байгаагүй хүнд хувийн болон банкны мэдээллээ огт өгч болохгүй. Та таньж мэдэхгүй, итгээгүй хэн нэгэнд мөнгө шилжүүлж огт болохгүй.

Хэрэв та луйврын хохирогч болсон бол

Хэрэв та өөрийгөө луйврын хохирогч болсон гэж бодож байвал энд [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] дарна уу.

 

ХЭРЭВ САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

Хэрэв та санхүүгийн луйврын олз, хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газарт нь мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийн алдсан мөнгийг, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

Санхүүгийн залилан, луйврыг хэрхэн мэдэх вэ?

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол зарим нь жинхэнэ санал, эсвэл наймаа мэт санагдах учраас олж танихад хэцүү байдаг.

 

Санхүүгийн залилан, луйврын олз, хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог.

ЖИШЭЭ

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

Та болон таны гэр бүл луйварчид, мэхлэгчдийн хохирогч болохоос зайлсхийхэд туслах зөвлөмжийг эндээс [Өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалах нь] үзнэ үү.

 

Зарим нийтлэг санхүүгийн луйвар, залилан болон түүний хохирогч болохоос хэрхэн зайлсхийх тухай эндээс [Зарим нийтлэг санхүүгийн луйвар, залилан] үзнэ үү.

Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн мэдэх вэ?

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Та нэр хүндтэй хувь хүн, компанитай харьцаж байгаадаа итгэлгүй байвал тэдэнд мэдээллээ өгч болохгүй. Таныг татахын тулд тэд танд ямар ч санал тавьж болно, түүнд бүү автаарай.

 

Хэрэв та ажиглавал сэжигтэй санагдах зарим нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Жишээ нь, дараах нөхцөлд асуудал сэжигтэй гэсэн үг. Үүнд:

  • Зарим зүйлс итгэж үнэмшихэд хэцүү сайхан сонсогдох. Тухайлбал, таны мэдэхгүй хүн танд үнэгүй зүйл, эсвэл хурдан хялбар аргаар мөнгө олохыг санал болгох гэх мэт.
  • Танаас хувийн, эсвэл банкны дансны мэдээллээ өгөхийг хүсэх;
  • Танаас нууц үг, PIN коодоо өгөхийг хүсэх;
  • Таны өмнө нь сонсож дуулж байгаагүй компани, эсвэл хүн гэнэт холбогдох. Захиа, цахим шуудан, утас, мессежээр холбогдох, эсвэл гэрт чинь ирж ч болно.
  • Хэн нэгэн танруу утасдаж танд санал болгосон зүйлийг нууцлахыг хүсэх;
  • Бусад борлуулагчидтай харьцуулахад танд сурталчилж буй бүтээгдэхүүний үнэ хэт хямд байх;
  • Танд шийдвэр гаргах хангалттай хугацаа олгоогүй, эсвэл нэн даруй шийдвэр гаргах шахалт үзүүлэх;
  • Урьдчилж мөнгө төлөхийг танаас хүсэх гэх мэт.

 

ЗӨВЛӨМЖ

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, PIN сонгох. Жишээ нь, “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он, сар, өдрийг ашиглахгүй байх.

Хэн нэгэнд нууц үг, эсвэл PIN кодоо өгч болохгүй.

Нууц үг эсвэл PIN кодоо бичиж хадгалж болохгүй.

 

Хэрэв та луйвар залилангийн хохирогч болбол

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай бидний зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

САНАМЖ

Хурдан баяжих сонгодог арга гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бараг л худал гэсэн үг!

 

Луйврын пирамид сүлжээ

Луйврын пирамид сүлжээнд, пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах замаар мөнгө олдог. Тухайн сүлжээнд сүүлд нэгдсэн хүмүүсийн төлсөн хураамж болон бусад төлбөрийг тэд халаасалдаг. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ гишүүн өөрийнхөө мөнгийг эргүүлэн олж авах цорын ганц арга бол бусад хүмүүсийг тус сүлжээнд гишүүний хураамж төлж нэгдэхийг ятгах явдал байдаг.

 

Пирамид сүлжээ нь бодит үнэ бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хийнэ гэж бараг үгүй. Иймд пирамид сүлжээнээс илүү их мөнгө олох цорын ганц арга бол илүү олон хүнийг ятгаж сүлжээнд элсүүлэх, эсвэл одоо байгаа гишүүдээс илүү их мөнгө авах явдал байдаг. Пирамид сүлжээнд сүүлд элссэн оролцогчийн төлсөн мөнгийг ашиглан луйварчид тухайн пирамид сүлжээнд өмнө элссэн хөрөнгө оруулагчдад төлбөр төлөх бөгөөд энэ нь тухайн сүлжээ амжилттай ажиллаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.  Эцэст нь, шинэ гишүүн элсүүлэх боломжгүй болмогц пирамидын сүлжээ нуран унах бөгөөд ихэнх мөнгийг гэмт хэрэгтнүүд хулгайлан авсан байх ба сүлжээнд оролцогчдын дийлэнх нь мөнгөө алддаг.

Гинжин захиа ба сурталчилгаа

Гинжин захиа (эсвэл цахим шуудан) нь тухайн захианд дурдагдсан хүн бүрт мөнгө илгээхийг танаас хүснэ. Улмаар та тэр жагсаалтад өөрийнхөө нэрийг нэмж бичээд захиаг цааш нь аль болох олон хүнд илгээнэ. Ийм захидал, цахим шуудан, сурталчилгаанд “хэрэв та зааврыг дагавал богино хугацаанд их мөнгөтэй болно” гэж бичсэн байдаг.

Сануулга болох шинж тэмдгүүд

Анхааруулга, сануулга болох зарим шинж тэмдгүүдийг дурдвал:

  • Хуулаад цааш нь өөр олон хүн рүү илгээвэл танд аз авчирна, эсвэл их мөнгө олох боломжтой гэсэн захидал, цахим шуудан, сурталчилгаа ирэх;
  • Хэрэв та хуулж цааш нь өөр олон хүy рүү илгээхгүй бол та азгүйтэж, сайхан боломжоо алдана гэж захидал, цахим шуудан, сурталчилгаанд дурдсан байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаа нь маш бага эрсдэлтэй, эсвэл эрсдэлгүйгээр маш их ашиг, өгөөж олохыг танд амласан байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаанд хүүгүй, эсвэл маш бага хүүтэй зээл олгоно гэж амласан байх;
  • Тухайн захидалтай хамт “итгэл үнэмшлийг батлан харуулахын” тулд бага хэмжээний мөнгө дагалдана гээд хэрэв та захидлыг цааш нь илгээвэл мөнгийг өгнө гэсэн байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаанд “Энэ бол залилан, луйвар биш”, “Энэ нь пирамид сүлжээ биш” гэх мэт үг, өгүүлбэр агуулсан байх;
  • Тухайн захидал нь энэхүү арга хэмжээнд оролцсоноор хувь заяа хэрхэн өөрчлөгдөж, сайн сайхан болсон тухай хүмүүсийн магтан бичсэн нотолгоог агуулсан байх.

Бүү оролц!

Пирамид сүлжээ, гинжин захиа дамжуулах сүлжээнд бүү оролцоорой. Та мөнгөө алдаж болзошгүйн зэрэгцээ таны санал болгосон сүлжээ нь санхүүгийн луйвар байсны улмаас та найз нөхдөө ч алдахад хүрч болзошгүй.

ХОХИРОГЧ БИТГИЙ БОЛООРОЙ!

Пирамид сүлжээнд орсны улмаас олон мянган хүн мөнгөө алдсан байдаг.

ЛУЙВАРЧДАД МӨНГӨӨ БҮҮ ӨГ. ПИРАМИД СҮЛЖЭЭНД ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ОРОЛЦ.

Бусдыг сэрэмжлүүлэх

Пирамид сүлжээ, эсвэл гинжин захиаг таны найз нөхөд, гэр бүлийн гишүүн тань дамжуулсан бол санхүүгийн луйврын хохирогч болох магадлалтай байгааг нь сануулж сэрэмжлүүлээрэй.

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бүхэлдээ худал гэсэн үг!

Бусад нийтлэг санхүүгийн луйвар

Бусад нийтлэг санхүүгийн луйврын талаарх мэдээллийг эндээс [Зарим нийтлэг санхүүгийн залилан, луйвар] үзнэ үү.

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал.

Санхүүгийн луйврыг хэрхэн мэдэх тухай зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйврыг хэрхэн таних вэ?] үзнэ үү.

 

Хэрэв та луйвар, залилангийн хохирогч болсон бол

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай бидний зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

“Phishing” (фишинг) буюу цахим халдлагын луйвар

“Phishing” (фишинг) буюу цахим халдлага нь таны банкны дансны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллийг олж авахын тулд цахим шууданд хариулахыг хэн нэгэн ятгах оролдлогыг хэлнэ.

 

Нийтлэг ашигладаг арга нь төрийн гэх мэт байгууллага, компани, эсвэл таны харилцагч банкнаас тантай холбогдож буй мэт дүр эсгэж, танруу хуурамч цахим шуудан явуулдаг. Тухайн цахим шууданд цахим хуудас руу орж дансны мэдээллээ оруулан нэвтрэхийг хүссэн байна. Тухайн цахим хуудас нь яг л таны харилцагч банк, эсвэл бусад байгууллагын цахим хуудас шиг харагдах бөгөөд үнэндээ энэ нь таны мэдээллийг олж аван, таны банкны данснаас мөнгө авах зорилготой гэмт хэрэгтнүүдийн бүтээсэн хуурамч цахим хуудас байдаг.

 

Луйварчдын ашигладаг өөр нэг арга бол танруу утасдаж таны картанд асуудал гарсан учраас картаа банк, эсвэл зээлийн эрхтэй кредит карт олгосон газартаа буцааж өгөх хэрэгтэй байна гэж мэдэгддэг явдал юм. Таны харилцагч банк, эсвэл цагдаагийн газраас танруу утасдаж хэн нэгэн танай гэрт очиж таны картыг авна гэж ОГТ хэлэхгүй. Иймд таны картыг авахаар ирсэн ямар ч хүнд картаа өгч болохгүй. Хэрэв танруу хэн нэгэн утасдаж ийм зүйл ярьвал утсаа шууд таслаарай.

 

Та өөрийн үйлчлүүлдэг банкныхаа онлайн үйлчилгээнд (хэрэв тухайн банк ийм үйлчилгээ үзүүлдэг бол) бүртгүүлэх талаар бодож үзээрэй. Ингэснээр та өөрийн дансны орлого, зарлагыг тогтмол хянаж, буруу хийгдсэн гүйлгээг цаг алдалгүй хурдан мэдэж, арга хэмжээ авах боломжтой болно.

 

Таны данснаас аливаа сэжигтэй гүйлгээ хийгдсэн болохыг ажиглавал нэн даруй харилцагч банкиндаа хэлэх хэрэгтэй.

 

“Phishing” (фишинг) буюу цахим халдлагын луйврыг хэрхэн олж таних тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [“Phishing” (фишинг) буюу цахим халдлагын луйвар] үзнэ үү.

 

Ийм луйварт хамгийн нийтлэг ашигладаг арга бол цахим шуудан юм. Мөн мессеж, утас ашиглах нь бий.

 

Цахим халдлагын луйврын цахим шуудан болон интернет хаяг нь хүртэл жинхэнэ мэт харагддаг. Үнэндээ луйварчид тухайн байгууллагын лого болон мессежийн форматыг хуулбарлан ашиглах замаар таныг хуурдаг. “Phishing” (фишинг) мессеж нь бодит компанийн цахим хуудсыг сайтар хуулбарласан линк агуулсан байх нь элбэг. Луйварчдын цахим шууданд дурдсан линк бүхий цахим хуудас нь хэдийгээр бодит банк, санхүүгийн байгууллагын цахим хуудастай ижил хаягтай (URL) боловч яг адилхан байж чаддаггүй. 

 

ЛУЙВРЫН ЦАХИМ ШУУДАНГИЙН ЖИШЭЭ

Хэнээс: "Paul George"<charles@g-photonics.com>
Огноо: 2000 оны 1-р сарын 1 5:28:53 PM EST
Агуулга: Мэндчилгээ, Тус
цахим шууданг хүлээж авснаа баталгаажуулна уу.
Хариуг: <paulgeorge01@yahoo.cn>

Сайн байна уу,

Намайг Паул Жорж гэдэг. Би хүнд өвчтэй бөгөөд хорт хавдартай гэж оношлогдсон, удахгүй нас барна.

Би танаар дамжуулан танай оронд өөрийнхөө хөрөнгийг буяны үйлсэд зориулахыг хүсч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хариу ирүүлнэ үү.

Хүндэтгэсэн,

Паул Жорж.

 

Хэнээс: no_reply@emailonline.yourbank.com
Агуулга: Дансны статус

Хүндэт (Таны банкны нэр) харилцагч танаа,
Таны дансанд сүүлд хийгдсэн гүйлгээтэй холбогдуулан бид дараах аюулгүй байдлын шинэ шаардлагыг танилцуулж байна. Таны аюулгүй байдлыг хангахын тулд таны дансанд нэвтрэхийг түр хугацаагаар хаалаа. Танаас өөр хүн таны дансанд нэвтрэх боломжийг хязгаарлахын тулд таны банк дансыг тань хамгаалж байна.

Та өөр төхөөрөмж, эсвэл байршлаас өөрийнхөө данс руу нэвтэрсэн учраас та энэхүү мессежийг хүлээн авсан болно. Хэрэв ийнхүү нэвтэрсэн хүн нь та бол таны данс руу нэвтрэх эрх сэргээгдэх болно. Хувийн дансны мэдээллээ хамгаалахын тулд дараах зааварчилгааны дагуу нэн даруй нэвтэрч баталгаажуулалт хийнэ үү. 

Дансаа баталгаажуулахын тулд энд дарна уу.

Сайн сайхныг хүссэн, Картер Франке
Маркетингийн Ерөнхий Ажилтан
Карт эзэмшигчдийн үйлчилгээ

Хэнээс: Үндэсний сугалааны менежер
Агуулга: Та ялагч боллоо!

Танд баяр хүргэе! Та 5.0 САЯ доллар хожлоо.

Танд таны хожсон мөнгийг илгээхийн тулд та өөрийн нэр, хаяг, банкны мэдээллээ John.Smith5511@gmail.com хаягаар илгээнэ үү.

Таны амьдрал хэзээ ч өмнөх шигээ байхгүй боллоо!

Жон Смит

 

Таны хүлээж байгаагүй гэнэт ирсэн цахим шууданд бүү хариул. Хэрэв та ийм цахим шууданд хариулбал энэ нь цахим луйвар байж болох тул та луйварчдад өөрийнхөө цахим шуудангийн хаягийг идэвхтэй гэдгийг мэдүүлж, луйварчид таны дансны мэдээллийг өөр бусад луйварчин, хулгайчдад худалдах эрсдэлтэй.

 

Линк бүр дээр бүү дар. Эдгээр линкүүд нь хуурамч цахим хуудас байж болох учраас луйварчдад таны хувийн дэлгэрэнгүй мэдээллийг хулгайлах, түүнийг ашиглан таны банкин дахь данс, банкны картнаас мөнгө хулгайлах боломжийг олгоно. Хэрэв тухайн цахим шуудан таны харилцагч банк, санхүүгийн байгууллагаас ирсэн мэт бодитой санагдвал тухайн байгууллага руу утасдах буюу цахим шуудангаар холбогдон мэдэгдэж, тэдний зөвлөгөөг аваарай. Цахим шууданд жагсаасан дугаар нь хуурамч байж болох учраас тэдгээр дугаар руу огт залгаж болохгүй. Харин таны банкны хуулга, эсвэл картан дээр байгаа утасны дугаарыг ашиглана уу. Ихэнх банк, санхүүгийн байгууллагууд интернетийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэнтэй байдаг учраас тэд танд туслах болно.

 

ЗӨВЛӨМЖ

Дансаа хаалгахгүйн тулд дараах арга хэмжээг авахгүй бол таны данс, эсвэл цахим шуудангийн хаягийг хаана, таны дотны хүн гадаад улс оронд аюултай байдалд орлоо, таныг азын тэнгэр ивээлээ (жишээ нь, та сугалаанд их мөнгө хожлоо гэх мэт) сэрэмжлүүлсэн мессеж бүхий цахим шууданд болгоомжтой хандаарай. Ийм төрлийн цахим шууданг луйварчид л илгээдэг.

 

Зарим луйварчид таны харилцагч банкны ажилтан, кредит карт олгогчийн дүрээр тан руу утасдаж ярьдаг. Таны картыг луйвардан ашигласан гэх мэт зүйлсийг танд хэлээд, таны картын ард байрлах хамгаалалтын код, нууц үг, нууц кодыг мэдэж авахыг хичээнэ. Тан руу утасдсан хүн таныг картыг чинь луйвардан ашигласан байна гэхэд сандран тэвдэж, тэдний юу хэлснийг хийнэ гэж найддаг.

 

Таны харилцагч банкны ажилтан, кредит карт олгогч хэмээн тан руу утасдсан хүн мөн/биш эсэхэд эргэлзэж байвал тэдэн рүү эргэж утасдана гэж хэлээд, тухайн утасны дугаар таны харилцагч банкны ажилтан, кредит карт олгогчийн жинхэнэ утасны дугаартай (таны банкны хуулга, карт, эсвэл утасны лавлах дээр байгаа утасны дугаар) тохирч байгаа эсэхийг шалгаарай. Луйварчин шугамыг ашигласан хэвээр байж магадгүй тул хэдэн минут хүлээгээд дараа нь эргэж утасдахаасаа өмнө шугам чөлөөтэй гэсэн урт намуун дохио дуудаж буй эсэхийг шалгаж баталгаажуулаарай.

 

ЖИШЭЭ

Бат руу хэн нэгэн утасдаад банкнаас ярьж байна гэжээ. Банкны хамгаалалтын системд хуурамч луйврын аргаар нэвтрэхийг хичээсэн байж болзошгүй тул таны банкны картыг блоклосон гэж тэр хүн хэлэв. Картын блокыг гаргахын тулд картын дугаар, дуусах хугацаа, CVV кодыг мэдэх хэрэгтэй гэв. Бат нэн даруй тухайн мэдээллийг утасдсан хүнд өгсөн байна. Үүний дараа түүнд онлайн банкны дансандаа нэвтрэх нууц үг бүхий мессеж иржээ. Бат утасдсан хүнд нууц үгээ хэлсэн байна. Хэдэн минутын дараа түүний дансны үлдэгдэл 0 болсон тухай мэдээлсэн мессэж хүлээн авав. Түүн руу утасдсан хүний талаар Бат харилцагч банкиндаа мэдэгдэхэд банкны ажилтан түүнд “Энэ нь нийтлэг тохиолддог луйвар бөгөөд тан руу утасдсан хүн бол банкны ажилтан биш. Тэр хүн таны карт, нууц үгийг ашиглан данснаас чинь бүх мөнгийг авсан байна” гэж хэлжээ.

Батад тохиолдсон нөхцөл байдалд та юу хийх ёстой вэ?

Ямар ч банкны ажилтан тань руу утасдаж банкны картын дугаар, эсвэл бусад дэлгэрэнгүй мэдээллийг асуухгүй. Мөн таны PIN, эсвэл CVV кодыг (картын ард байрлах 3 оронтой тоо) хэзээ ч асуухгүй. Иймд танаас картын дугаар, эсвэл PIN кодыг асууж хүн утасдвал энэ нь хуурамч этгээдийн заль мэх гэсэн үг.

 

Хэрэв тань руу сэжигтэй этгээд утасдвал энэ талаар харилцагч банк, эсвэл цагдаагийн газарт мэдээлээрэй. Луйварчин холбогдсон хэвээр байх магадлалтай учраас банк болон цагдаа руу шууд утасдах хэрэггүй. Харин цөөн хэдэн минут хүлээгээд, шугам чөлөөтэй гэсэн урт намуун дохио дуугарч байгаа үед л утсаар ярих хэрэгтэй.

 

Нийтлэг санхүүгийн луйврууд

Нийтлэг санхүүгийн луйвруудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Зарим нийтлэг санхүүгийн луйврууд] үзнэ үү.

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал.

Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх тухай зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү.

Хэрэв та луйвар, залилангийн хохирогч болсон бол юу хийх вэ?

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай бидний зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

 

 

ХЭРЭВ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

Хэрэв та санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газар мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийнхөө хохирлыг бүрэн, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

 

Та болон таны гэр бүл луйварчид, мэхлэгчдийн хохирогч болохоос зайлсхийхэд туслах зөвлөмжийг эндээс [Өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалах нь] үзнэ үү.

 

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал.

Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх тухай зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү.

 

Та нэр хүндтэй хувь хүн, эсвэл компанитай харьцаж буйдаа итгэлгүй байвал тэдэнд мэдээллээ өгч болохгүй. Таныг татахын тулд танд ямар ч санал тавьж болно, түүнд бүү автаарай.

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бүхэлдээ худал гэсэн үг!

 

Хөрөнгө оруулалтын луйвар

Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн компанийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн тан руу ихэнхдээ утсаар холбогдож, танд маш их ашиг орлого авчрах хувьцаа худалдан авахыг санал болгож магадгүй. Үнэндээ ийм хувьцаа нь ямар ч үнэ цэнэгүй учраас хожим тухайн хувьцааг худалдах боломжгүй, эсвэл ийм хувьцаа огт байхгүй гэсэн үг. 

 

Тан руу ийнхүү утасдсан хүн эдгээр хувьцааг худалдан авах нь таны ашиг сонирхолд нийцнэ хэмээн танд итгүүлж, танд хувьцааг худалдахын тулд аль байдгаараа хичээнэ. Тэд таныг хичнээн ухаалаг хөрөнгө оруулагч болохыг дурдаад, хувьцаа худалдан авах энэ сайхан боломжийг алдахгүй байх гэж хэлнэ. Мөн энэ боломжийг алдахгүйн тулд шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй гэж зөвлөнө. Ийм хүмүүс тан руу хэд, хэдэн удаа залгаж, таныг хувьцаа худалдан авах шийдвэр гаргах хүртэл утсаар ярьсаар байх болно.

САНАМЖ

Санхүүд үнэгүй үдийн зоог гэсэн ойлголт байхгүй. Үнэмшихэд ч хэцүү сайхан сонсогдож буй хөрөнгө оруулалт таныг эцэстээ алдагдалд хүргэж болох тул маш болгоомжтой хандаарай.

 

Хувьцаа худалдах саналыг илүү итгэл үнэмшилтэй болгохын тулд танд нууц хувьцааны талаар зөвлөгөө өгч, гоёмсог зурагтай товхимол илгээж, энэхүү бизнесийн саналыг хууль ёсны мэт харагдуулахын тулд хувьцааны хуурамч сертификат ч ашиглаж магадгүй.

САНАМЖ

Гоёмсог зурагтай товхимол нь тухайн саналыг сайн хөрөнгө оруулалт, эсвэл жинхэнэ бодит санал эсэхийн нотолгоо болохгүй. 

Нийтлэг санхүүгийн луйврууд

Нийтлэг санхүүгийн луйвруудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Зарим нийтлэг санхүүгийн луйврууд] үзнэ үү.

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бүхэлдээ худал гэсэн үг!

 

 

Хэрэв та луйвар залилангийн хохирогч болсон бол юу хийх вэ?

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

Энэхүү луйвар нь таны банкны данс, кредит карттай холбоотой бол нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдээрэй. 

 

ХЭРЭВ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

Хэрэв та санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газар мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийнхөө хохирлыг бүрэн, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

 

Та болон таны гэр бүл луйварчид, мэхлэгчдийн хохирогч болохоос зайлсхийхэд туслах зөвлөмжийг эндээс [Өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалах нь] үзнэ үү.

 

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал.

Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх тухай зарим зөвлөмжийг эндээс [Санхүүгийн луйврыг хэрхэн таньж мэдэх вэ?] үзнэ үү.

 

Та нэр хүндтэй хувь хүн, эсвэл компанитай харьцаж буйдаа итгэлгүй байвал тэдэнд мэдээллээ өгч болохгүй. Таныг татахын тулд танд ямар ч санал тавьж болно, түүнд бүү автаарай.

 

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бүхэлдээ худал гэсэн үг!

 

Эрсдэл ба хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалалт
Мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх

Холбоотой зөвлөгөө

Ёс зүй, ХариуцлагаЁс зүй, Хариуцлага
Орлого багатай хүмүүст өгөх санхүүгийн ТОП-7

1 сарын 2

Бага орлоготой залуу гэр бүлд хэрхэн санхүүгийн элбэг хангалуун байдалд хүрэх тухай www.businessnews.mn сайтын хамт олон толилуулж байна. Цуглуулах арга дүй. Цагийг нь олж үрэх нь орлого багатай үеийн санхүүгийн амжилтын баталгаа юм.