• Share : 0
  • Уншсан : 66
  • 11 сарын 19

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт боллоо. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран сургалтыг зохион байгуулж, насан туршийн боловсролын төвийн нэгжийн 68 багш хамрагдав.

Сургагч багш нар Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон аймаг, сумын иргэдэд санхүүгийн мэдлэг яагаад чухал болох, мөнгөний үнэ цэнэ, мөнгөө хэрхэн зөв зарцуулах, хуримтлал, хадгаламжийн ач тус, хувь хүн санхүүгээ удирдах, өрх айл төсөв, орлого, зарлагаа бүртгэж дадах, зээл, зээлийн хүү тооцоолол, санхүүгийн хэрэглэгч юунд анхаарах, эрсдэл, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, санхүүгийн байгууллага, татвар, нийгмийн даатгалын сэдвээр иргэдэд сургалт явуулахаар бэлтгэгдэв.

 

Холбоотой зөвлөгөө

Байгууллага, ҮйлчилгээБайгууллага, Үйлчилгээ
Санхүүгийн тайландаа гаргадаг алдаа

1 сарын 2

ЖДКомпани санхүү, татварын тайландаа гаргадаг нийтлэг алдаа, түүнд өгөх зөвөлгөө
Байгууллага, ҮйлчилгээБайгууллага, Үйлчилгээ
Төв банк юу хийдэг вэ?

7 сарын 19