• Share : 1
  • Уншсан : 246
  • 7 сарын 30

Яагаад мөнгө хадгалах гэж?

Хадгаламж хуримтлуулах нь танд болон танай гэр бүлд гэнэтийн асуудал (эмчилгээний зардал г.м) тулгарах үед санхүүгийн зөөлөвч болж өгдөг бөгөөд мөн ирээдүйд төлөвлөж буй зүйлсийг (боловсрол, бэлэг, аялал амралт, үнэ бүхий гэр ахуйн зүйлс) худалдаж авах төлбөрийн чадвартай болгодог.

 

Тогтмол мөнгө хадгалах нь дараах ач холбогдолтой:

  • Мөнгөө зөв зохицуулах;
  • Гэнэтийн тулгамдсан асуудал гарах үед хариу өгөх чадвартай;
  • Ирээдүйд гарах хэрэгцээг нөхөх чадвартай
  • Өр зээлийг аль болох бага тавьж;
  • Санхүүгийн талаар зовох зовнил бага.
  • Нэмэлт орлого болдог (жишээлбэл, хадгаламжийн хүүгийн орлого)

 


Мөнгө хадгалах төлөвлөгөө гаргах

Мөнгө хадгалах зорилго өмнөө тавьж, зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Ингэхийн тулд дараах зүйлүүд дээр шийдвэр гаргах хэрэгтэй:

  • Таны зорилго юу вэ? (жишээлбэл, хүнтэй суусан эсвэл хүүхэд гаргасан үедээ зарим нэг зардлыг төлөх чадвартай болох)
  • Зорилгодоо хүрэхийн тулд нийт хичнээн хэмжээний мөнгө хадгалах
  • Долоо хоног эсвэл сард хичнээн хэмжээний мөнгө хадгалах боломжтой эсэх – хэдий хэр хугацааны турш хадгалах.

Холбоотой зөвлөгөө

Даатгалын тухайДаатгалын тухай
Хадгаламжийн карт нээлгэх

7 сарын 30

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн