БАНКНЫ АЖИЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ДҮГНЭЛЭЭ
  • Share : 0
  • Уншсан : 276
  • 4 сарын 4

Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг  2017 оны 02 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

Энэ төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх,  урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн болно.

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг нэн тэргүүнд чадавхжуулан, зөвлөгөө өгөх ур чадварт суралцуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг тус төсөл нь дэмжин ажиллаж байна.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь:

  1. Монгол улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалтын стандарт тогтоох;
  2. Банкны удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн семинар  зохион байгуулах;
  3. Монгол Улсад “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийг албан ёсоор нэвтрүүлэх;

Төслийн хүрээнд зорьж буй үр дүн нь :

  1. Монгол улсын арилжааны банкууд олон улсын жишиг бүхий фронт оффиссын мэргэжилтнүүдтэй болох;
  2. Бэлтгэгдсэн сургагч багш нартай болох;
  3. Олон улсын сургагч багш болон экспертүүдээс туршлага судлах боломж үүсэх;
  4. 7 модуль бүхий сургалтаар баталгаажсан банкны фронт оффисын мэргэжилтний суурь стандарт гарах. Энэ нь:
  • Эдийн засгийн нөхцөл,
  • Хадгаламж,
  • Харилцах данс, төлбөр тооцоо,
  • Зээл,
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс,
  • Харилцагчтай үр дүнтэй харилцах, санхүүгийн бүтээгдэхүүн   борлуулах,
  • Хууль эрх зүйн үндэс

Банкны ажилтанг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалтанд амжилттай суралцсан 11 арилжааны банкны 41 ажилтанд сертификат гардуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ийнхүү зохион байгууллаа.

Холбоотой зөвлөгөө