“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХҮҮД МОНГОЛД ИРЖ АЖИЛЛАА
  • Share : 0
  • Уншсан : 308
  • 1 сарын 12

 

“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХҮҮД МОНГОЛД ИРЖ АЖИЛЛАА

Монголбанк, БСШУЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк энэ оны 10-р сараас эхлэн улс орон даяар “Санхүүгийн боловсрол” аяныг хэрэгжүүлж байна. Уг аяныг тохиолдуулан Дэлхийн банкны санхүүгийн секторын ахлах мэргэжилтэн Зигфред Зоттел, үнэлгээний мэргэжилтэн Элизабет МагГвинс нар Монголд хүрэлцэн ирж, “Санхүүгийн боловсрол” аяны үйл явцтай танилцлаа. Түүнчлэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ” сэдвээр техникийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулав.
 

Дэлхийн банкны зүгээс “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улс богино хугацаанд буюу 2 жилийн дотор бодлогын түвшинд ихээхэн ахиц дэвшил гаргаж ажилласныг онцоллоо. Дэлхийн банкны зөвлөхүүд Монголд ажиллах хугацаандаа Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сонгон судлахаар батлагдсан “Бизнес судлал” хичээлийг заах мастер багшийн сургалт болон хөтөлбөрийн үнэлгээнд зөвлөмж өгч ажиллана.

Холбоотой зөвлөгөө