“ХЭН САЙН САНХҮҮЧ БОЛОХ ВЭ” СЭДЭВТ AXA ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
  • Share : 0
  • Уншсан : 145
  • 1 сарын 12

 

“ХЭН САЙН САНХҮҮЧ БОЛОХ ВЭ” СЭДЭВТ AXA ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль болон Монголбанкнаас хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судалж буй  их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд  “Хэн сайн санхүүч болох вэ” сэдэвт АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил анх удаа их, дээд сургуулийн оюутнуудын дунд явагдаж буйгаараа онцлог юм. Тэмцээнд ХҮИС, МУИС, СЭЗИС, Улаанбаатар Эрдэм их сургуулийн 40 гаруй оюутан оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорилоо.
 

Уг тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд тэмцээний эхний шатны шалгаруулалт сургууль тус бүр дээр явагдаж, эхний шатанд шалгарсан  оюутнууд 2-р шатанд сургуулиа төлөөлөн өрсөлдсөн юм. Тэмцээнд дараах нэр бүхий оюутнууд ялагчаар тодорч Монголбанкны өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлийг гардан авлаа. Үүнд:

1-р байранд СЭЗИС-ийн оюутан Б.Баярбаясгалан, 2-р байранд ХҮИС-ийн оюутан Ж.Халиун, 3-р байранд Улаанбаатар Эрдэм их сургуулийн оюутан Ц.Гомбосүрэн нар тус тус шалгарлаа.

 

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

Холбоотой зөвлөгөө