XАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА
  • Share : 0
  • Уншсан : 36
  • 1 сарын 12

 

XАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Санхүүгийн боловсрол аяны хэмжээнд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажллаж байна. Энэ хүрээнд Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монголбанк, Бичил Санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн үндэсний боловсролын төв хамтран Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд хамтран оролцох зорилгоор ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ зурлаа.

 

Хамтын ажиллагаанд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага,  багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах гэх мэт ажлуудыг хамтран санхүүгийн боловсролыг урт хугацааны системтэй тогтмол орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх юм.

Холбоотой зөвлөгөө