“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
  • Share : 0
  • Уншсан : 38
  • 1 сарын 12

 

“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийг Монголбанк ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан (ХБОУСан) Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран Монголын хүүхдийн ордны танхимд зохион байгуулав.

Энэ үеэр Монголын банкууд хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хүүхдүүдэд хуримтлалын хадгаламж нээж өгөв. Түүнчлэн 7-17 насны  хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ? ” сэдэвтэй хоёр долоо хоногийн хугацаатай уран зургийн уралдаан зарласан бөгөөд нийт Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас 1150 бүтээл ирсэн. Арга хэмжээний үеэр уралдааны ялагчид шагнал гардууллаа.  Мөн “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-т зориулсан гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдээс 50 хүүхдийг азтанаар шалгаруулж, хадгаламжийн эрхийн бичиг гардуулав.

Хуримтлалын хүрээнд дүүрэг тус бүрээс ерөнхий боловсролын сургуулиудын 4-5 дугаар ангийн нийт 900 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол, хуримтлалын ач холбогдлын талаар таниулах сургалт орлоо. 

Дэлхий дахин 1924 оноос хойш жил бүрийн 10-р сарын 31-ний өдрийг “Дэлхийн Хуримтлалын Өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар хуримтлал бий болгох ач холбогдлыг ойлгуулах нэгэн чухал хэсэг юм. Хадгаламж нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулагчид улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг байна.

Энэ жилээс Монгол Улс хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болсон ба цаашид үүнийг Монголбанк болон банк санхүүгийн бүх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж явах юм.

Холбоотой зөвлөгөө